Доорх дүрс бүрийг яг нэг удаа ашиглаж тэгш өнцөгт дүрс эвлүүл.

Хаврын Их Сорилго №16
Хаврын Их Сорилго олимпиад маань цар тахлын улмаас 2022 онд онлайн хэлбэрээр зөвхөн стандарт төрлөөр зохион байгуулагдсан билээ. Үүний дараа жил буюу 2023 онд бид олимпиадын цар хүрээгээ тэлэн бүсийн олимпиадыг уламжлалт хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Та бүхэн уг жилийн бодлогууд, бодолт болон дүнг сонирхоно уу.
3 ширхэг үзэг, 4 ширхэг харандаа, 1 ширхэг баллуур нийлээд 26000 төгрөгний үнэтэй, харин 5 ширхэг үзэг, 6 ширхэг харандаа ба 3 ширхэг баллуур нийлээд 44000 төгрөгний үнэтэй байсан бол 2 үзэг, 3 харандаа нийлээд хэдэн төгрөгний үнэтэй вэ?
Ямар ч натурал тооны хувьд ба тоонуудын ядаж нэг тооны аравтын бичлэгт цифрүүдийн аль нэг нь заавал орно гэдгийг батла.
Самбарт анх гэсэн тоо бичигдсэн байжээ. Дараах хоёр үйлдлийг самбарт байх тоонд хийж өөрчлөн бичиж болно:
- Уг тоог 3-аар үржүүлэх
- Уг тооны цифрүүдийн байрыг сэлгэх
Тэгвэл эдгээр үйлдлүүдийг хийж самбарт -г бичих боломжтой юу?